М.Лхагвагэрэл алтан медалийн төлөө барилдана

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:бөртэ чоно 2022/лхагвагэрэл.jpg

“Астана-2023” Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр чөлөөт бөхийн 125 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэлийг хагас шигшээд сүүлийн хоёр жил U17, U20, U23 насны дэлхийн аваргад түрүүлээд буй Ираны залуу од Амирреза Фардин Масуми Валадитай хүч шавхсан, тун хүнд барилдаан хийж 8:6-гаар ялалт байгуулав. Тэрбээр 3:6-гаар хожигдож яваад цаг дуусахаас 2 минутын өмнө нь дэвжээний захад хутгаж унаган ялалтын 4 оноогоо авсан юм.

М.Лхагвагэрэл орой хамгийн сүүлд эзэн орны Юсуп Батырмурзаевтай алтан медалийн төлөө барилдана.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монгол

    Ээ пиздаа, мэдээ шүү юм оруулж байгаа шүү юм бол гүйцэт шааж байлдаа, сэтгэлгүй сэтгүүлч нэр шаасан пиздаа минь ээ, хэдэн цагаас ямар тв шууд нэвтрүүлэх тухай мэдээг олж авч чадахгүй бол явж лангуунд мануухай хийлдээ

  • З
    Зочин

    Монголын хөх тэнгэр минь залуу зааныг түшиж дэмжээрэй, амжилт хүсье. баараггүй дарахгүй бол эзэн орны бөх гэдэг эрсдэл дагуулна шүү дүү минь