Усанд сэлэлтийн тэмцээнээс Э.Эрхэс, Н.Билгүүн нар таван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8 12/эрхэс билгүүн.jpg

Малайзын нийслэл Куала-Лумпурт дөрөвдүгээр сарын 13-16-нд 58 дахь удаагийн усанд сэлэлтийн тэмцээн болж өндөрлөлөө. Манай улсаас тус тэмцээнд 22 тамирчин, 3 дасгалжуулагч, 2 албаны хүний хамт оролцсон бөгөөд “Сэлэм Загас” клубийн тамирчин ОУХМ Э.Эрхэс хөвгүүдийн 13-14 насны ангилалд 3 алт, 1 мөнгө, “Хилэм” клубийн тамирчин Н.Билгүүн 11-12 насны ангилалд 2 алт, 1 хүрэл медаль хүртжээ.

Сонирхуулахад, Э.Эрхэсийн хувьд 3 төрөлд түрүүлэхдээ бүгдэд нь Монгол Улсынхаа, 2 зайд Малайзын улсын аваргын рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ.