Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно
00

Увс аймгийн Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны 10 жилийн ойд зориулсан сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан “Сүлд” спорт хорооны заалнд энэ сарын 25-нд болно.
Барилдаанд түрүүлсэн бөхийг 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна. Сонирхуулахад, МҮБХ-ны сумын заануудын отгон барилдаанд тус аймгаас сумын заан Х.Бумбаяр үзүүрлэсэн бол өчигдөр “Алдарын цом”-д сумын заан Ц.Мөнх-Эрдэнэ түрүүлсэн юм.



