ТОДРУУЛГА: Судан улсын мөргөлдөөний цэгт байсан хоёр иргэнийг автобусаар аюулгүй бүс рүү авч явж байгаа

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2026/03/ghy.jpg

Манай улсын НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа болон энхийг сахиулах ажилтан Судан улсад мөргөлдөөний халуун цэгт гацсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан ГХЯ-аас тодруулахад, "Хартум хотод байсан 2 иргэн өчигдөр орон нутгийн цагаар 09:00 цаг (Улаанбаатарын цагаар 15:00)-ийн орчимд НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд автобусаар Суданы Порт Судан хот руу явсан. Хартум хотоос Порт Судан хот хүртэл 900 орчим км бөгөөд иргэд өнөөдөр аюулгүй байрлалд буюу Порт Судан хотод очихоор байна" хэмээлээ.