“Хүний хөгжил–Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөг болно

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2 урсгалт зам 1 чиг/6447683418164615ff1e6dcf.jpg

Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад нэг дороос хүргэх зорилгоор “Хүний хөгжил – Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тодруулбал, тус өдөрлөг маргааш, нөгөөдөр буюу дөрөвдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.

НЗДТГ-аас зохион байгуулж буй “Хүний хөгжил – Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгт:

Нийслэлийн Аялал жуулчлалын газар;

Нийслэлийн Боловсролын газар;

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар;

Нийслэлийн Биеийн тамир, спортын газар;

Нийслэлийн Нийгмийн даатгалын газар;

Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар;

Нийслэлийн Соёл урлагийн газар;

Нийслэлийн Эрүүл мэндийн газар;

Улаанбаатар театр ОНӨТҮГ;

Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ;

Монголын хүүхдийн урлан бүтээх төв;

Нийгмийн хамгааллын тусгай төв;

Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан;

Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор;

Улаанбаатар хотын музей;

Соёлын төв өргөө;

Монголын хүүхдийн ордон;

Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ;

Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороо ХК;

Улаанбаатар спорт менежмент ХК зэрэг байгууллагууд оролцоно.

Өдөрлөгийн үеэр иргэд дээрх байгууллагуудын үйл ажиллагаа, ажил үйлчилгээний талаарх мэдээллийг авч, санал хүсэлтээ мөн өгөх боломжтой.