Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/03/tsasan shuurga.jpg

УЦУОШГ-аас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Тодруулбал,

Маргааш /2023.04.27/ өдөр Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Булганы өмнөд, Архангайн зүүн, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулах мэдээ,

Өнөөдөр буюу /2023.04.26/-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.