Усанд сэлэлтийн УАШТ-ээс Э.Эрхэс 14 алтан медаль хүртжээ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:4 gishuun tudgelzuulne/8  4/хх11/э.эрхэс.jpg

Өнгөрсөн долоо хоног буюу тавдугаар сарын 05-07-ны өдрүүдэд Орхон аймагт усанд сэлэлтийн өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд “Сэлэм загас” клубийн тамирчин, “Орчлон” сургуулийн сурагч ОУХМ Энхтөрийн Эрхэс 14 зайд уралдаж 14 алтан медаль хүртсэн байна.

Түүний хувьд Эрдэнэтийн усан замд 100 метрийн араар даллах сэлэлтээр 57.48 секунд, 200 метрийн араар даллах сэлэлтээр 2:11.08 секундын амжилтаар Монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.