ЗГ: Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томиллоо

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:manduul hb/335267491_1244019069539611_3890346273281314347_n.png

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар зарим томилгоодын асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулыг чөлөөлж, ШӨХТГ-ын даргаар томиллоо. Түүний хувьд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байсныг Засгийн газрын хуралдаанаар ийнхүү хэлэлцэж, чөлөөллөө.

Боловсрол:

1990-2000 Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд бүрэн дунд боловсрол

2003-2007 Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр /Соросын сангийн тэтгэлэг/

2012-2014 АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр /АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэг/

Ажилласан байдал:

2007-2008 Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх

2008-2012 Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга

2013-2014 IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч

2014-2018 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга

2019-2020 “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал,

2020-2021 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал,

2021- оноос Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга

2021 оноос Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажилласан байдаг.

tenx-hd