Ирэх долоо хоногт УИХ-ын чуулган хуралдахгүй. ҮХНӨ оруулахтай холбогдуулан гишүүд дахин тойрогтоо ажиллана

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan/s.jpg

УИХ-ын энэ долоо хоногийн ээлжит чуулганаар ҮХНӨ оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн билээ. Тэгвэл ирэх долоо хоногт УИХ-ын гишүүд өөрсдийн сонгогдсон тойргуудад ажиллаж ҮХНӨ-ийн төслийн агуулгыг дахин танилцуулан иргэдийн санал хүсэлтийг нэгтгэх юм.

Тодруулбал, Засгийн газраас боловсруулан өргөн барьсан хуулийн төсөлд парламентын гишүүдийн тоог 152 болгох, УИХ-ын ээлжит сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах заалт туссан байсан боловч олон нийтээс гишүүдийн тоотой заалт дэмжлэг авч чадаагүй хэмээн үзсэн. Ингэхдээ улс төрд суудалтай намууд зөвлөлдөж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, 76 гишүүнийг тойргоос, 50 гишүүнийг жагсаалтаар нэр дэвшүүлж сонгох тогтолцооны өөрчлөлтөд санал нэгдээд байгаа билээ.

Дашрамд мэдээлэхэд, УИХ-ын гишүүд иргэд сонгогчидтой дахин уулзах тул УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан ирэх долоо хоногт товлогдоогүй байна.