Б.Нармандах, Б.Хорлоодой нар Эмиратын төлөөх анхны барилдаанаа Душанбед хийнэ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/horloodoi.jpg

2023 оны эхээр АНЭУ-д легионероор очсон монгол жүдоч болох өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Баянмөнхийн Нармандах, 2022 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий V байрын шагналт Бишрэлтийн Хорлоодой нар зургадугаар сарын 02-04-нд Тажикистаны нийслэл Душанбед болох Гран при тэмцээнд шинэ эх орныхоо төлөө анхны барилдаанаа хийнэ.

Тэд үүний дараа зургаадугаар сарын 16-18-нд Казахстаны Астанагийн "Их Дуулга"-д үүнээс долоо хоногийн дараа 23-25-нд болох Улаанбаатарын "Их Дуулга"-д тус тус барилдах юм.

Эх сурвалж: MGL sport