ОХУ-ын Буриад улсад зохиогдсон чөлөөт бөхийн тэмцээнээс манай бөхчүүд 12 медаль хүртжээ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/хх11/тхтх.jpg

ОХУ-ын Буриад улсын хөдөө аж ахуйн академийн профессор Александр Петрович Поповын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн Улаан-Үд хотод болсон байна. Буриадын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн манай эрэгтэй бөхчүүд тус тэмцээнд зодоглож 3 алт, 2 мөнгө, 6 хүрэл, нийт 12 медаль хүртжээ.

Медаль хүртсэн тамирчид;

Нармандахын Насанбуян 57 кг-ийн жинд Алтан медаль,

Энхтуяагийн Тэмүүлэн 70 кг-ийн жинд Алтан медаль

Энхтүвшингийн Батмагнай 125 кг-ийн жинд Алтан медаль

Эрдэнэбатын Төгсжаргал 65 кг-ийн жинд Мөнгөн медаль

Дагвадоржийн Оргилох 97 кг-ийн жинд Мөнгөн медаль

Буянтын Тэмүүжин - 92 кг-ийн жинд Хүрэл медаль

Пүрвээгийн Дашцэрэн - 61 кг-ийн жинд Хүрэл медаль

Шинэбаярын Дэлэг - 70 кг-ийн жинд Хүрэл медаль

Батсүхийн Батбаяр - 74 кг-ийн жинд Хүрэл медаль

Алтанзулын Дөлгөөн - 79 кг-ийн жинд Хүрэл медаль

Дэмүүлийн Саранцогт - 97 кг-ийн жинд Хүрэл медаль

Баянмөнхийн Баярмагнай - 125 кг-ийн жинд Хүрэл медаль тус тус хүртжээ.