ЗГ: Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийх асуудлаар хуралдаж байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/SHB_5051.jpg

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн буюу 2023.05.31-ний ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.

Хуралдаанаар:

-Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар,

-Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны тухай,

-Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын "Ногоон-Улаанбаатар орон сууц" төслийн зээлийн хэлэлцээрийн төсөл,

-Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын "Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл,

-"Аждын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай" Засгийн газрын тогтоолын төсөл болоод бусад асуудлуудыг хэлэлцэх юм.