Шинээр нэмэгдэх хоёр мандатыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд НЭМЭХ ҮҮ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan haalga/126 MAN demjlee-Recovered.jpg

Гэрэл зургийг Mpa.mn

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг өнөөдөр эцэслэн батлахаар улс төрийн өрнөж байна. Одоо 10 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцээд үргэлжлүүлэх 12 цагаас чуулган хуралдах хуваарьтай байгаа аж. Намын бүлгүүдийн тохироо ёсоор 78 гишүүнийг тойргоос сонгож 48 гишүүнийг нь жагсаалтаар оруулж ирэх хувилбар дээр тогтсон.

Энэ саналыг байнгын хороогоор хэлэлцүүлж, чуулганаар эцэслэн батлах юм. Тэгвэл Үндсэн хуульд оруулах өөрчлөлт хэрвээ батагдвал шинээр нэмэгдэх хоёр мандатыг аль тойргуудад нэмэх вэ гэдэг асуудал гарна. Үүнийг сонгуулийн тухай хуулиар зохицуулах бөгөөд улс төрийн хүрээнд хүн ам ихтэй нийслэлийн дүүргүүд болох Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт мандатын тоог нэмэх бололтой.