Ходоод ба дээд гэдэсний бусад өвчний тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:negdugeer emneleg/278698394_299011892407944_8733507307486965597_n.jpg

Ходоод ба дээд гэдэсний бусад өвчний тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. Тодруулбал, ЭМДҮЗ-ийн 2022 оны нэгдүгээр тогтоолоор ходоод ба дээд гэдэсний бусад өвчний эмийн эмчилгээг 759 мянган төгрөг, мэс заслыг 905 мянгаас 1 сая 835 мянган төгрөг байхаар зохицуулсан. Үүний дагуу 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Энэ оны эхний 4 сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 866 иргэнд ЭМД-ын сангаас нийт 1 тэрбум 210 сая 615 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.