Г.Дамдинням: Англи хэлний чанарын үнэлгээгээр Монгол Улс 136 орноос 72-т жагсаж байна. Тиймээс бид зарчмын том өөрчлөлт хийх ёстой

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 11 сек
20
legacy:Damdinnyam/278657951_321424303433380_7318168853965376386_n.jpg

УИХ-ын чуулганы 2023.06.28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын Ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн 6.6 дахь хэсэгт заасан Англи хэлийг үндсэн гадаад хэл байхаар тусгах заалтыг хэлэлцэж гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ны гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням: Хуулийн төсөлд Англи хэл Монголын боловсролын үндсэн гадаад хэл байна гэдэг заалт дээр бид хоёр сар талцлаа. Баримтуудаас дурдвал хуулийн төсөл 2021 оны 6-р сарын 24-нд өргөн баригдсан тухай Засгийн газрын танилцуулга байна. Үүнд Англи хэлний боловсрол олгохтой холбоотой үндсэн гадаад хэл нь Англи хэл байна гэсэн эрх зүйн зохицуулалтыг тусгах гэж бичсэн байна.

Мөн гишүүд хар хайрцгийн бодлого геополитик гэж яриад байгаа. Үүнд Гадаад харилцааны яам хариуцлагатай хандах ёстой л доо. Тэгэхээр ГХЯ-наас 2020 оны 10-р сарын 23-ны өдөр бичгээр хүргүүлсэн санал дээр Англи хэлтэй холбоотой ямар ч үйл байхгүй.

Дараа нь намын бүлгээр дэмжигдэж явсан байдаг. Статистик тооноос харвал 2022 оны байдлаар Англи хэлээр ярьдаг 86 орон байна. Түүнээс 55 орон нь Англи хэлийг хоёр дахь гадаад хэл гэж үзээд боловсролдоо заасан байна. Мөн 13-14 улсад үндэсний цөөнхийн хэлний дараа оруулаад явж байна.

Харин Англи хэлний чанараар авч үзвэл Азид Монгол улс 45 орноос 43 дугаар байрт байна. Дэлхийд үнэлгээнд орсон 136 орноос 72 дугаар байрт байна. Тиймээс бид зарчмын том өөрчлөлтийг хийчих хэрэгтэй байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ хулгайч барууны тэжээвэр нохойн гөлөг энэ сэдвээр яасан удаан хуцдаг гөлөг вэ? Чи тэр англи хэл түгээмэл хэрэглэдэг энэтхэгтээ очоод жарга. Бид монгол газар шороон дээрээ монгол хэл соёлоо авч үлдмээр байна. монгол хэл бичгээ сурч амжаагүй хүүхэд хар нялхаас нь харь хэл заачихаар угаасаа эргэн тойрон идэж уух үзэж харах бүх юм нь англи болчихоод байхад хүссэн хүсээгүй монгол хэлээ хэрэглэхгүй. одоо гадаадын хөрөнгө оруулалттай юм уу технологийн байгууллагад ажиллаж байгаа залуус ихэнхдээ англи хэлийг хялбарчилж хэрэглэж байна. англи хэлийг монголд хэн ч хориглоогүй хүссэн хүүхэд багачуул цэцэрлэгийн насандаа сурчихаад байна. УИХ дахь барууны тэжээвэр хэдэн гөлөг хэний даалгавараар монгол хэл устгах энэ ажлыг ингэж шаргуу ноцолдоод байна, эсвэл өөрсдийн банкны хулгай бусад гэмт хэргээс анхаарал холдуулах гэж жүжиглээд байгаа юм уу? одоо боль та нар. хүсвэл монголоос зайлах хэрэгтэй

  • К
    Кса

    Англи хэлний чадвараар Азид тэргүүлдэг Энэтхэг, Пакистан, Бангладеш, Балба, Филлипин, Мянмар улсуудын хөгжил хаана байна? Ард иргэдийнх нь амьдрал манайхаас ч дор байгаа. Харин Англи хэлний чадвар муу гэгддэг Япон, Хятад, Вьетнам улсуудын хөгжил хурдтай л яваад байх юм.