Ж.Чинбүрэн: Намайг муулж болно. Гэхдээ улс эх орныхоо төлөө би муулуулсан ч тоохгүй

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 16 сек
40
legacy:Chinburen gishuun/chinburen 2.jpg

УИХ-ын 2023.06.28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын Ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн 6.6 дахь хэсэгт заасан Англи хэлийг үндсэн гадаад хэл байхаар тусгах заалтыг хэлэлцэж гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Бид чухал асуудал хэлэлцэж байна. Улстөржих гэхээс илүү төрийн зүтгэлтэн байх асуудлыг ярих ёстой. Өнөөдөр Монголчууд бид мал аж ахуйгаа хөгжүүлснээрээ Монгол соёл өнөөдрийг хүртэл оршин тогтнож байгаа. Зөвхөн Англи хэлийг сургахыг болиулах гэж байна гэдэг өнцгөөс битгий ярь. Энэ зааланд сууж байгаа бүх гишүүд Монголын хүүхэд бүрийг Англи хэлтэй болгохын төлөө зорьж байгаа. Үгүй гэж хэлэх нэг ч гишүүн эндээс гарахгүй. Тиймээс Үндэсний боловсролын бодлогодоо орсон зүйлийг бид хуулиар хамгаалж өгөөд байхад заавал хуульчлах гээд байгаа санаа ямар зорилго вэ. Үүнийг бас асуумаар байгаа юм.

Үндэсний бахархал болсон Монгол хэлээрээ бидний ирээдүй ярьж чадахгүй болж байгаа нь эмгэнэл. Бид шинэ Монгол ирээдүйг бий болгоё гэж байгаа бол Монголоор сэтгэдэг Монгол хэлтэй хүмүүсээ бэлтгэсэн нь зүйтэй байх гэж бодож байна. Бид ойрын улс төр хийж болохгүй. Бид бие даасан Монгол Улсын иргэдийн оршин тогтнох тухай асуудлыг яриад байгаа юм.

Би энэ хуулийн төслийг дэмжиж байна. Монголчуудад ижил тэгш сурах боломжийг нь олгох ёстой. Тэр ч утгаараа энэ хуулийн төсөл хүүхдүүдийг тэгш сургах боломжийг олгох тухай агуулга юм. Ганцхан Англи хэл сургах тухай асуудал биш гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн хэлж буйтай санал нэгдэж байна. Гагцхүү олон нийтийг талцуулж болохгүй.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    УИХ-д эмч, инженер зэрэг салбар салбарын төлөөллүүд сонгогдох хэрэгтэй. Яруу найрагч, бөх гишүүд огт хэрэггүй шүү.

  • Z
    zochin

    Чинбүрэн эмчид баярлах хэрэгтэй шүү. Учир олон төрлийн хүнд мэс заслын төлбөрийг үнэ төлбөргүй, эрүүл мэндийн даатгалд хамруулсан. Хавдрын эмчилгээ, мэс засал, эм зэргийг өвчтөнд даатгалд хамруулдаг болсон байна. Үүнийг эмчилгээ хийлгэж, олон жил эмчлүүлж байгаа хүмүүс сайн мэдэж байгаа. Чинбүрэн эмч эмнэлэг барих асуудлыг зохих шатанд нь шийдүүлээсэй. Эмнэлэг ачаалалаа дийлэхгүй байна.

  • Э
    ЭМЧ

    ЭНЭ ЧИНБҮРЭН УГААСАА ОЛИГГҮЙ БАРЬЦГҮЙ НӨХӨР . ЭМЧ БАЙХДАА ДАНДАА МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСТ ҮЙЛЧЛЭН ГУТЛЫГ ҮНСЭХ ШАХАМ ДАГАЖ ДАЛДАГАНАН ГҮЙДЭГ БАЙСАН. МӨНГӨГҮЙ ЯДАРСАН НЭГЭНД ХААШ ЯААШ ХАРЦ ДЭЭГҮҮР ХАРЬЦАН БУЛТЧИХДАГ. ЭНЭ ӨӨРӨӨ ГАДААД ХЭЛ ТЭР ДУНДАА АНГЛИ ХҮНИЙ ХЭРЭГЦЭЭ БОЛЧИХСОНГ МЭДЭХИЙН ДЭЭДЭЭР МЭДЭЖ АЧ ТУСЫГ НЬ ЭДЭЛЖ ЯВАА. ДАХИН СОНГОГДОЖ Л БАЙВАЛ ЮУ Ч ЯРЬЖ ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭХЭЭС БУЦАХГҮЙ НЭГЭН БОЛЖЭЭ.

  • З
    Зочин

    Оросын нохой...