Г.Вандандорж эмч Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт Гэмтлийн тасгийн эмчээр ажиллаж эхэлжээ

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:bulgan aimag/Screenshot 2023-07-03 203345.jpg

Булган аймгийн ЭМГ-ын Их эмч Г.Вандандорж цахим орчинд лайв хийж, "Өөр эмнэлэг рүү шилжих гэсэн боловч шилжүүлэхгүй. Улмаар эмнэлгээс хөөчихлөө" гэх мэдээллийг өгсөн. Түүний мэдэгдлийн дараа аймгийн ЭМГ-ын дарга П.Оюунцэцэг "Г.Вандандорж эмчтэй ярилцаад өсөж дэвших хүсэлтийг нь харгалзан үзээд түүнийг чөлөөлөхөөр болсон" хэмээн мэдээлсэн байдаг.

Тэгвэл тэрбээр өдгөө Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт Гэмтлийн тасгийн эмчээр ажиллаж эхэлжээ. Энэ тухайгаа "Дархан-Уул аймаг руу ирэх гэж нэлээн судалсан. Хуучин ажиллаж байсан газраас ажлын ачаалал мэдээж өндөр байгаа. Гэхдээ хамт олон маань сайхан хүлээж авлаа. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт Гэмтлийн тасгийн эмчээр ажиллаж байна. Цаашдаа тогтвортой ажиллана" хэмээн Дарханы DBS телевизэд ярилцлага өгчээ.