Улсын аварга П.Бүрэнтөгс дөрвийн даваанд өвдөг шороодлоо

Спорт
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Buhchuud/Burentugs/Burentugs.jpg

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна.

Дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгс Ховд аймгийн харьяат аймгийн арслан Г.Ганхуягтай оноолт таарлаа. Аймгийн арслан Г.Ганхуяг алдалж хөлд орох мэхээр улсын аварга П.Бүрэнтөгсийг өвдөг шороодууллаа.