Ц.Цогтбаатар тэргүүтэй 14 жүдоч “МАСТЕРС“ тэмцээнд оролцоно

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/222/tsogtbaatar.jpg

Ирэх наймдугаар сарын 04-06-ны өдрүүдэд жүдогийн Мастерс тэмцээн Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдана. Тус тэмцээн нь нэг жинд нэг улсаас оролцох тамирчны тоонд хязгаар тогтоодоггүй цорын ганц тэмцээн юм. Мастерст медаль хүртсэн тамирчин чансааны оноогоо ахиулахаас гадна дараах мөнгөн шагналыг хүртэх аж. Тодруулбал,

Алтан медаль: Тамирчин 4800 евро, дасгалжуулагч 1200 евро

Мөнгөн медаль: Тамирчин 3200 евро, дасгалжуулагч 800 евро

Хүрэл медаль: Тамирчин 2000 евро, дасгалжуулагч 400 еврогийн эзэн болно.

Энэ удаагийн мастерс тэмцээнд манай улсаас олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, эрэгтэйчүүдийн -73кг жинд дэлхийн чансааг тэргүүлж буй МУГТ Ц.Цогтбаатар тэргүүтэй эрэгтэй ес, эмэгтэй тав буюу нийт 14 жүдоч хүч үзэхээр болсон байна.