СХДЭМТ: 1.4 тэрбум төгрөг төсөвт суулгаж хүзүүвч, таазаа хийлгүүлж, 2022 онд дуусгасан боловч нэг борооноор хананаасаа ус гоожиж усанд автлаа. Тухайн компаниар хохирлоо барагдуулах болно

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
40
legacy:songino emneleg/схд3.jpg

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын В1 давхарт усанд автсан бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл энэ талаар тус эмнэлгийн дарга Ч.Өнөрсайхан мэдээлэл өгөв. Тэрбээр "Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын В1 давхрын ханаар нэвчиж шугамын хоолойгоор ус орсон. Бид усыг шавхаж дуусгасан.

2019 онд ашиглалтад өгөх байсан өргөтгөл зурганд байхгүй нэрийдлээр таазгүй , хүзүүвчгүй өргөтгөл барьж байсан "Хөх бүрдний эх ХХК"-иар хохирлоо барагдуулах болно. 1.4 тэрбум төгрөг төсөвт суулгаж хүзүүвч, таазаа хийлгүүлж, 2022 онд дуусгасан боловч нэг борооноор хананаасаа ус гоожиж усанд автлаа.

Тухайн компаниар хохирлоо барагдуулах болно" гэлээ.

legacy:songino emneleg/схд№.jpg legacy:songino emneleg/схд -.jpg legacy:songino emneleg/схд.jpg