Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Мод тайрч, барилга барих гэж байсан “ЦЭЭБ“ ХХК-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авахаа Хотын даргын ахлах зөвлөх мэдэгдлээ
00

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд орших "Автай сайхан" хотхоны хажууханд ЦЭЭБ ХХК мод тайрч барилга барих гэж байсныг өнөөдөр оршин суугчид эсэргүүцэж, хэвлэлийнхэнд хандсан. Тус компани хамгаалалтын ажилтнуудаар хамгаалуулан үйл ажиллагаагаа явуулж байсан юм.
Тэгвэл Хотын даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Маргааш хотын даргын захирамжаар үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авна" хэмээлээ.
Маргааш хотын даргын захирамжаар үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авна. ✅ https://t.co/Ey0dAVL9jh
— Munkh-Erdene Dembereltseren (@MunkhErdene81) July 25, 2023



