Оюутан сагсчид өнөөдөр Аргентиний багтай тоглоно

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:sagsan bumbug/оюутан сагсчид.jpg

"Чэндү-2021" дэлхийн оюутан, залуучуудын "Универсиад" наадмын сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөж буй манай улсын эрэгтэй баг эхний тоглолтоороо Румынд 62:81-ээр хожигдсон. Тэгвэл манай залуус өчигдөр хоёр дахь тоглолтдоо ӨАБНУ-ын багийг 74:48-аар буулган авснаар эхний ялалтаа байгуулав.

Өмнөд Африкийн эсрэг манай багаас Т.Ууганбаяр 23 оноо, Г.Дөлгөөн 12 оноо авсан. Өнөөдөр тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Аргентиний хүчирхэг багтай хийнэ.