Борис Будаевын нэрэмжит тэмцээнээс Б.Мөнх-Эрдэнэ алтан медаль хүртлээ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/327а/бххх11.jpg

Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европ болон Азийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин Буриадын нэрт бөх Борис Будаевын нэрэмжит 24 хүртэлх насны залуучуудын олон улсын уламжлалт тэмцээн долдугаар сарын 28-29-ны өдрүүдэд Улаан-Үд хотод боллоо.

31 дэх удаагийн тэмцээнд "Төгс" дэвжээний тамирчин Батхуягийн Мөнх-Эрдэнэ 57 кг-ын жинд алтан медаль, Төв аймгийн тамирчин Энхбатын Энхболд 61 кг-д, "Алдар" спорт хорооны тамирчин Төмөрбаатарын Дэмчигдорж 79 кг-д хүрэл медалийн эзэн болов.

Сонирхуулахад, Б.Мөнх-Эрдэний хувьд өнгөрсөн жил тус тэмцээнд үзүүрлэж байсан бөгөөд энэ удаа тав ялж өмнөх амжилтаа ахиулж аваргалсан юм.