Улсын арслан Ц.Содномдоржийг Г.Жамбалдоржийн хүзүүг тохойлдож, биед халдсан гэх асуудлаар шалгаж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
40
legacy:hangai/MPAPHOTO0729.jpg

Улсын баяр наадмаар бөхийн зүлэг ногооноо ёс зүйгүй үйлдэл гаргаж, бичлэг нь цахим орчинд цацагдсан 5 бөхийг цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулийн дагуу шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн.

Үүний нэг нь Улсын арслан Ц.Содномдорж юм. Тэрбээр Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 4-ийн даваанд Цэргийн арслан Г.Жамбалдоржтой барилдсан. Энэ үеэрээ Г.Жамбалдоржийн хүзүүг тохойлдож, биед халдсан хэмээн шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлд заасан Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих гэх заалтаар шалгаж байгаа аж.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • I
    Irgen

    Xugiin gar bna lee dee!! Bolj buur ceden jileer barildax erxii n xasaj mungun torguuli noogduulax xeregtei!!

  • З
    Зочин

    Батсуурь, Содномдорж мэтийн юмнууд оролцсон барилдаан болгон хэрүүл зөрчил уйлмаан майлаан маргаан доромжлол аль муу бүхэн болноо. Содномдорж өөрөө ч улсын наадмын дэвжээнд уйлаад жүжиглээд зогсож л байсан үе бий, батсуурь бөхийн өргөөнд барилдаан эхэлчихсэн байхад гадуур хувцастайгаа голд нь орж ирээд зогсож эцэг нь микрофоноор элий балай юм яриад л агсам тавиад л байсан ийм хүмүүсээр үзэгчдийг доромжлуулахаа болих хэрэгтэй бөхийн холбоо. цол чимэг урамшуулал өгдөгтэй адил хариуцлага үүрүүлдэг байх хэрэгтэй

  • З
    Зочин

    Наад гөлөг чинь жинхэнэ бадрах руу салаач гаргасан шүү дээ.

  • З
    Зочин

    Зөв дөө хө