“Айраг фестиваль-2023” наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын начин Д.Амарсайхан түрүүллээ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/medee/начин амарсайхан.jpg

Юнескогийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвд Монгол Улсаа төлөөлөн бүртгэгдсэн Хөхүүрийн айрагны соёлын Монголын хамгийн том баяр "АЙРАГ ФЕСТИВАЛЬ-2023" Булган аймагт зохион байгуулагдлаа.

Тэгвэл 14 дэх удаагийн наадмын бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат МУ-ын Өсөх идэр начин Ч.Батчулуун, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат МУ-ын начин Д.Амарсайхан тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 64 бөх уран мэхийг уралдуулан барилдаж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат МУ-ын начин Д.Амарсайхан түрүүлж, Булган аймгийн Орхон сумын харьяат Э.Сумьяабат үзүүрлэж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат МУ-ын Өсөх идэр начин Ч.Батчулуун, Булган аймгийн Орхон сумын харьяат МУ-ын начин Б.Түмэндэмбэрэл нар шөвгөрлөө.