Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ромын Пап Францис Монгол Улсад айлчлах үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана
10

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад 2023 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж буй.
Тус айлчлалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас хамгаалалт гарч, тодорхой цагуудад Ромын Папын явах маршрутын дагуу хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийхээр болжээ.



