Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азийн гурван улсад нээлтээ хийлээ
00

Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр Филипин, Индонези, Япон улсад нээлтээ хийлээ.
Уг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ жилийн онцлог нь Азийн гурван том улсад зохион байгуулагдаж байгаагаараа олны анхаарлыг татаж байна.
16 өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд нийт 32 улс оролцож, 92 тоглолт болох аж.



