Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
О.Сумьяабазар кураш бөхийн өсвөр үеийн ДАШТ-нээс хүрэл медаль хүртжээ
00

Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат сумын заан О.Сумьяабазар ОХУ-д зохион байгуулсан кураш бөхийн өсвөр үеийн ДАШТ-нээс хүрэл медаль хүртжээ. Кураш бөхийн 2023 оны улсын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд болж, Ази тивийн аварга, ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулсан байдаг.
О.Сумъяабазар нь Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өсвөрийн бөхийн барилдааны их шөвөгт шалгарсан юм.



