УЦУОШГ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна

Бусад
Turbat
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar/211483689_281380793742396_8963522898566602536_n.png
legacy:2025/06/NewFolder/213851779_1152084371937329_3927300373497687456_n.gif

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.

2023 оны 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 09 дүгээр сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 02-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +20...+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.