Сүүлийн 60 жилд ажиглагдаагүй хамгийн дулаан өдөр өчигдөр тохиожээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar/зуны зураг 2.jpg

УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр өчигдөр /2023.08.28/ баруун аймгуудын болон Хөвсгөл аймгийн зарим сумдад сүүлийн 60 жилд ажиглагдаагүй хамгийн дулаан өдөр тохиожээ.

Тодруулбал, Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдад өчигдөр өдөр хоногийн хамгийн их температурын үнэмлэхүй их утга эвдэгдсэн бөгөөд энэ нь сүүлийн 60 жилд огт тохиогоогүй үзэгдэл байсан аж.