“Сүүний аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн“-д Төв аймгийн 27 сумын аж ахуй эрхлэгч оролцлоо

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:hodoo aj ahui yam/jyy.jpg

Сүүний үхэр үржүүлэгчид харилцан туршлага солилцох зорилгоор “Сүүний аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Төв аймгийн Зуунмод хотод Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Мал Зүйч, Үржүүлэгчдийн Холбоо хамтран зохион байгуулав.

Тус зөвлөгөөнөөр

“Үнээний хоногийн дундаж сүүний гарц, жилийн сүүн ашиг шимийг нэмэгдүүлсэн туршлага”-Шим Агро ХХК-ийн мал зүйч Д.Наранцэцэг

legacy:hodoo aj ahui yam/gtrgt.jpg

“Сүүний аж ахуйг кластераар хөгжүүлэхийн давуу тал, туршлага, сургамж, цаашдын зорилт”- Үхэрчдийн холбооны тэргүүн Ж.Баттөгс

legacy:hodoo aj ahui yam/thtyhgt.jpg

“Сүүний аж ахуйг кластераар хөгжүүлэхийн давуу тал, туршлага, сургамж, цаашдын зорилт”- Үхэрчдийн холбооны тэргүүн Ж.Баттөгс

legacy:hodoo aj ahui yam/yhy.jpg

“Сүүний фермүүдэд чанартай даршийг хямд үнээр нийлүүлж, хоршиж ажиллах боломж”-Тайшир-Өргөө ХХК-ийн тэжээлийн мэргэжилтэн, мал зүйч Дүгэрсүрэн

legacy:hodoo aj ahui yam/jhfdnhrr.jpg

Сүү үйлдвэрлэлд оролцогч талуудын хамтын ажиллагаа буюу дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах нь”-Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал М.Болод

Сүү бэлтгэн нийлүүлэгч, боловсруулах үйлдвэрийн хамтын ажиллагаа, ирээдүйн хөгжил-боломж” АПУ дэйри ХХК-ийн Үйлдвэрлэл, үйл ажиллагааны захирал Б.Батмөнх нар сонирхолтой мэдээлэл өгч, туршлагаасаа хуваалцлаа.

Зөвлөгөөнд Хөдөө аж ахуйн их сургууль, Төв аймгийн 27 сум, нийслэлийн мал бүхий 6 дүүрэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт эрчимжсэн аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, хоршоодын төлөөлөл оролцож байна.