“Тамгагүй төр“ жүжиг ирэх сарын 19-нөөс эхлэн Өвөрмонголд тоглогдоно

Бусад
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:8  4/medee/371908967_274805481969982_4985214650248009851_n.jpg

Ардын Уран Зохиолч, Төрийн шагналт Б.Лхагвасүрэн агсны бичсэн “Тамгагүй төр” жүжгийг 1998 онд найруулагч Ч.Найдандорж тайзнаа амилуулсан байдаг. Түүнээс хойш 2010 оноос ахин УДЭТ-ийн тайзнаа тавигдсан байдаг бол 2022 онд “Hero”-ийн Б.Баатар дахин найруулан үзэгчдийн хүртээл болгож олон хүний магтаалыг хүртсэн.

Тэгвэл тус жүжиг ирэх есдүгээр сарын 19-нөөс эхлэн 26-ныг дуустал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод тоглогдохоор болжээ.