ЖЮҮ ЖИЦҮ: Б.Мөнхбаатар мастерсын дэлхийн аварга болжээ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:8  4/medee/jyu ji.jpg

Жюү жицүгийн “IBJJF” холбооны мастерсын ДАШТ АНУ-ын Лас Вегас хотод болж буй. Тэгвэл манай улсаас Мастерс-2 /35-40нас/ ангилалын бор бүсний 57кг жинд Баатарын Мөнхбаатар алтан медаль хүртжээ.

Тэрбээр аваргын төлөө АНУ-ын тамирчин Жошуа Жэймс Смиттэй барилдаж араас боох мэхээр ялснаар мастерсын дэлхийн аварга болсон юм.