Допинг илэрсэн гэх бөх Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргажээ

Спорт
Turbat
Унших: 1 мин
00
legacy:doping/4J6A0101.jpg

Энэ жилийн баяр наадмаар шөвгөрсөн бөхүүдөөс 32-т нь допингийн шинжилгээ хийлгэхэд нэг бөхөөс илэрсэн тухай Бөхийн салбар комисс мэдээлж, улмаар допинг илэрсэн бөхийн нэрийг сорьцыг нь баталгаажуулж байж зарлана гэж байсан. Тэгвэл "Тухайн бөх нь Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Б сорьцын шинжилгээний хариуг ирэхээр албан ёсоор мэдээлэх болно" хэмээн Бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг мэдээллээ.