М.Анхцэцэг тэргүүтэй хүндийн өргөлтийн тамирчид ДАШТ-д өрсөлдөж байна

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/анхцэцэг copy.jpg

Саудын Арабын Эр Рияд хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тодруулбал, энэ сарын 17-ны өдрийг хүртэл 14 хоногийн турш үргэлжлэх энэ удаагийн тэмцээнд дэлхийн 117 орны 719 тамирчин оролцож буй юм.

Мөн манай орноос ДАШТ-д МУГД Ц.Хосбаярын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй долоо нийт 10 тамирчин оролцох юм.

Эрэгтэй,

-55 кг: Ө.Чагнаадорж

-61 кг: У.Амарбаяр,

+109 кг: Б.Муратбек

Эмэгтэй,

-45 кг: Б.Тунгалаг

-59 кг: Э.Энхтамир, Б.Хонгорзул

-64 кг: Т.Отгончимэг, Г.Ануужин

-71 кг: Г.Энэрэл

-81 кг: М. Анхцэцэг нар өрсөлдөнө