Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Чөлөөт бөхийн ДАШТ-д дөрвөн тамирчин өрсөлдөнө

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/medee/ыбы.jpg

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 08-11-ний өдрүүдэд Киргизстан улсын Бишкек зохион байгуулагдана. Тэгвэл тус тэмцээнд манай улсаас ОУХМ Ө.Ууганбаяр дасгалжуулагчийн удирдлага дор дөрвөн тамирчин оролцохоор өнөөдөр мордлоо.

Тодруулбал, Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Н.Эрхэмбаяр, 70 кг-д Д.Даваа-Очир, 74 кг-д Н.Бат-Эрдэнэ,79 кг-ын жинд Ш.Батбаатар нар барилдах юм. Тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурьан насны ангилалаар зохион байгуулагдаж байгаа ба 70 кг-ын жинд Н.Бат-Эрдэнэ насанд хүрэгчид, залуучууд гэсэн ангилалд өрсөлдөх аж.