МУГТ Д.Отгонжаргал ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/medee/отгонжаргал.jpg

"Белград 2023" ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50кг-ын жинд манай улаас ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт МУГТ Долгоржавын Отгонжаргал дахин мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр, Дэлхийн аваргын хүрэл медальт Туркийн Эвин Демирханыг 8:3 оноогоор, Европын аваргын хошой хүрэл медальт Беларусийн Ксения Станкевичийг 12:1 оноогоор, олимпийн хүрэл, Дэлхийн аваргын 2 мөнгө, 1 хүрэл медальт АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор тус тус ялж финалд шалгарсан бол алтан медалийн төлөө Япон улсын тамирчин олимпийн аварга, Дэлхийн 3 удаагийн аварга Юи Сүсакид 10:0 оноогоор цэвэр ялагдаж ДАШТ-ээс 2 жил дарааллан мөнгөн медаль хүртлээ.