Ё.Басхүү Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/01/NewFolder/Bashuu2-1.jpeg

“Ханжоу-2023” Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн өчигдөр /2023.09.24/ эхэлсэн.

Тэгвэл эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү Хонгконг, Тажикстан, Узбекистаны жүдочдыг ялж финалд шалгарсан юм. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Японы жүдоч Риёма Танакатай барилдаж, базари үнэлгээгээр ялагдснаар мөнгөн медаль хүртлээ.