Жүдочид холимог багийн төрөлд хүрэл медалийн төлөө БНСУ-ын багтай өрсөлдөнө

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/sudoku/383000966_700970755397411_6834479861614963611_n.jpg

Жүдочид тэмцээний сүүлийн өдөр холимог багийн төрлөөр медальтнаа шалгаруулдаг билээ. Энэ удаагийн Азийн Наадмын холимог багийн төрөлд 9 баг оролцсон юм.

"Монголын баг эхний тойрогт хийлээд дараагийн даваанд БНХАУ-ын багтай учраа таарсан. Тэгвэл Г.Алтанбагана, О.Цэцэнцэнгэл, Л.Энхрийлэн нар учраа бөхөө ялж, Д.Номинзул ялагдсанаар 3:1-ээр манай жүдочид илүүрхэж байлаа.

Гэвч Ц.Цогтбаатар, Б.Ням-Эрдэнэ нар учраа бөхөө дийлээгүй тул нэмэлт барилдааныг Г.Алтанбагана хийсэн ч багтаа хожил авчирсангүй. Манай жүдочид дагах барилдаанд Тайландын багийг 4:0-ээр буулган авснаар хүрлийн төлөө БНСУ-ын багтай барилдах боллоо. Мөн шигшээ барилдаан 16:00 цагаас эхэлнэ" гэж МҮОХ-оос мэдээллээ.