Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал ОУВС-гийн зөвлөмжийг үгүйсгэв

Хоосон
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:zoljargal mongolbank/20150114022450-0fe318b8.jpg

Нэмэгдсэн өртөгийн албан татвар буюу НӨАТ-ын урамшууллын хувь хэмжээг нэмэгдүүлэх талаарх асуудал сүүлийн өдрүүдийн гол сэдэв болж хувираад байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан уг санаачилга D-Parliament платформ дээр 100 мянган иргэдийн саналыг ердөө зургаахан хоногийн дотор давж, хууль боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлээд байна.

Өөрөөр хэлбэл тун удахгүй уг санаачилгыг гаргасан УИХ-ын дарга Г.Занданшатар болон нэр бүхий УИХ-ын гишүүд уг саналыг хууль болгон боловсруулаад УИХ-д оруулж хэлэлцүүлэх юм. Тэгвэл НӨАТ-ын урамшууллын хувь хэмжээг нэмэх асуудлаар ОУВС-гийн суурин төлөөлөгч Тигран Погосян "НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх нь ядуурал нэмэх, валютын ханшийг өсгөх, нөөц багасгах, инфляци нэмэгдүүлэх аюултай. Тиймээс урамшууллын хувь хэмжээг 5 хувь болгохгүй байхыг зөвлөж байна" гэсэн юм_

Тэгвэл уг тайлбарын хариуд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал "Төсөв төгрөгөөр татвараа хурааж аваад зарцуулахад импорт, ханш, инфляцид нөлөөлдөггүй" гэсэн байр суурийг илэрхийлжээ.