Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Б.Энхбаяр: Хэдэн лайкны төлөө хүчирхийллийн мэдээллийг битгий түгээгээч гэж хүсмээр байна
00

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл цахимаар шуурахад энэ төрлийн гэмт хэргийн тоо эрс нэмэгддэг. Өнгөрсөн 7 хоногт гэр бүлийн хүчирхийлэл өмнөх долоо хоногоосоо 3.5 огцом нэмэгдсэн. Тиймээс хэдэн лайкны төлөө энэ төрлийн гэмт хэргийг битгий түгээгээч гэж хүсмээр байна" гэлээ.



