БШУ-НЫ САЙД: Хэрвээ эцэг эхчүүд зөвшөөрвөл хүүхдийн 100 мянган төгрөгөөс 50 мянгыг нь хүүхдийн үдийн хоолны мөнгөнд авах хувилбар байж болно

Улс төр
Turbat
Унших: 1 мин
30
legacy:Enh-Amgalan said/253488586_474768907179602_4874725224581843007_n.jpg

Сурагчдын үдийн хоолны мөнгө 1500 төгрөг байгааг иргэд одоо хүртэл шүүмжилсээр байгаа. Тэгвэл уг асуудалд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Хэрвээ эцэг эхчүүд зөвшөөрвөл хүүхдийн 100 мянган төгрөгөөс 50 мянгыг нь хүүхдийн үдийн хоолны мөнгөнд авах хувилбар байж болно.

Гэхдээ энэ бол зөвхөн санаа. Нийгэм зөвшилцөж, зөвшөөрөх ёстой. Ингэвэл бид цэцэрлэг, сургуулийн бүх хүүхдэдээ үдийн хоол өгч чадна. Төсөвт 230 тэрбум төгрөг нэмж тусгах боломжгүй" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    Сангийн сайд асан Жасрай гуай " Монголд 2 тэрбум төг байхад л хөгжжих нь " гэж хэлсэн байдаг. Гэтэл энэ цагийн эрх баригчид хэдэн их наяд төг -өөс хүүхдийн хоолны мөнгө гаргаж чадахгүй хүүхдийн 100 мянга руу санаархаад байх юм. 9-р сард форм нь 100мянга болгоод , одоо хоолонд нь 50 мянга авна ч гэх шиг арай л юмаа.

  • З
    Зочин

    Төсөвөөс гаргах ёстой мөнгийг өөрсдөөс нь авах гэж юу гэсэн үг вэ , гайгүй амьтан гэж бодож байсан чинь ёстой тэнэг дурак байна даа

  • М
    М.Энхжаргал

    1500 байгаа бол ядаж 15.000 болгомоор юм биш үү . 50.0 гэхээр бас арай ихдэх үү. Ямар Солонгос , хоолонд орж яваа бишдээ. Жаахан бодитой тоо хэлбэл дэмжиж болно шүү дээ.