Б.Энхбаяр: Нэг тойргийн гишүүд нэг нэгнийхээ юмыг ухаатхаач гэж хянан шалгагч нар ханддаг

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:EnkhbayarB gishuun/4aaaa1de4ecf4dd69a08062cffa239ce copy.jpg

УИХ-ын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах Түр хороо өнөөдөр /2023.10.31/ хуралдлаа.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг тус хянан шалгах Түр хорооны даргаар томилсон. Тэрбээр "Нэг тойргийн гишүүд нэг нэгнийхээ юмыг ухаатхаач гэж хянан шалгагч нар ханддаг. Тиймээс хянан шалгагч, шинжээч нарын хараат бус байдлыг хангаж ажиллана" хэмээлээ.