Дээд лигийн шинэ улирлын нээлт өнөөдөр “UG” аренад болно

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:sags/252469484_1006307183247674_7116078189023643927_n-Recovered.jpg

Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал эрэгтэй 13 баг, эмэгтэй зургаан багтайгаар өнөөдөр эхэлнэ. “Эрдэнэтийн Уурхайчид”, “Тэнүүн-Өлзий Металл”, “BCH Гарьд”, “IHC Apes”, “Завхан Brothers” багуудыг хасч, найман багтай лиг эхлүүлнэ гэж тамирчдын бухимдлыг төрүүлээд байсан асуудал шийдэгдэж, 13 багтай нэгдсэн нэг лиг эхлэхээр болсон юм.

Өмнөговь Ёлууд

Хасын Хүлэгүүд

Erdenet Miners

Налайх Бизон

IHC Apes

ШУТИС Акулууд

Mongolians Basketball

BCH Garid

Тэнүүн Өлзий Металл

Brothers Basketball

Ulaanbaatar Tlg

Darkhan United

Selenge Bodons

Дуулиан, шуугиантай эхэлж буй Үндэсний дээд лигийн шинэ улирлын өнөөдөр “UG” аренад 16.00 цагаас эхэлнэ. Нээлтийн үйл ажиллагаанд дуучин "UKA” оролцож, уран бүтээлээ толилуулах юм байна.