Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд Аймгийн арслан Ш.Отгонтөгс түрүүллээ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
20
legacy:бөх/NewFolder/d1b53ccfac6d29ed680390f6edb841d0_x3.jpg

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын начин Д.Батбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх аймгийн арслан Ш.Отгонтөгс түрүүлж, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Төрмөнх үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт Увснуур дэвжээний бөх, аймгийн арслан Б.Баянмөнх,Завхан дэвжээний бөх, сумын заан Д.Төгс-Эрдэнэ нар шалгарсан бол наймд аймгийн арслан Э.Мөнхжаргал, Ц.Төмөрцоож, Э.Дашдэмбэрэл, аймгийн начин Б.Одгэрэл нар үлдсэн байна.