Д.Амарбаясгалан: Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барина

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:amarbayasgalan/299297936_505827437937748_6527408576762709150_n.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Тэгвэл хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан,

"Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас өргөн барихаар болж байна. Өнгөрөгч 7 хоногийн лхагва гарагт МҮХАҮТ-ын удирдах бүрэлдэхүүнтэй зөвлөлдөх уулзалтыг хийсэн.

Танхимын хуулийг товчоор тайлбарлавал, Танхимыг бүрдүүлж буй салбар тахим буюу мэргэжлийн холбоод нь салбар бүрийг төлөөлдөг болох зарчим руу шилжиж байна гэсэн үг" хэмээв.