Д.Амарбаясгалан: Засгийн газар аливаа төрлийн зөвшөөрлийн хариуг 14 хоногийн дотор өгдөг тогтолцоонд шилжинэ

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:amarbayasgalan/амарбаясгалан-2.jpg

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас өргөн барих асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө. Тодруулбал,

"Засгийн Газар аливаа төрлийн зөвшөөрлийн хариуг 14 хоногийн дотор өгдөг тогтолцоонд шилжүүлнэ. Татгалзаж болно, зөвшөөрч болно. Гэхдээ 14 хоногийн дотор зөвшөөрлийг нь өгдөг болно. Нэг үгээр хэлбэл ЗГ бизнесийн үйл ажиллагааны салбарт саад болдог байдлыг таслан зогсоож боломжийг бий болгохын төлөө ажиллана" гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    Аливаа зөвшөөрөлийг хүссэн хүсэлтийг олгохдоо шардлагатай материалыг аваад олон өдөр сараар таг болдог. Яасан бэ гэхээр тэр зөвлөл, комисс хуралдахгүй байна, бүрэлдэхүүн байхгүй гэж удаадаг, ер нь тэр олон зөвлөл комисс цахим болсон энэ үед байх шаардлага байна уу. Ажлын тээг, болж байна. өргөдөл хүсэлтээ өглөө эрх бүхий хүмүүс нь цахимаар танилцлаа, саналаа өглөө... тэгээд шийдвэр гаргаж байвал яасан юм.