Ц.Элбэгдорж: Цэргийн анги хэдэн хүүхэд татаад дарга, офицерууд нь тэдэнд стрессээ тайлдаг хэлбэрээр Монголын арми явж болохгүй

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 4 сек
60
legacy:elbegdorj eronhiilogch/Ebi.jpg

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Батлан хамгаалах салбарт үүсээд буй цаг үеийн асуудлаар "Ямар өөрчлөлт армид хэрэгтэй вэ" сэдвээр цахим хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгээр Монголын цэргийн армийг шинэчлэхэд шаардлагатай гарц, шийдлүүдийг хэлэлцсэн юм. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэлсэн онцлох 9 эшлэлийг сонирхуулъя.

Онцлох эшлэлүүд

Дэлхийд цэргийн үзэл баримтлал, хөгжлийг тодорхойлж байсан орон бол Монгол Улс

Бидний сэтгэл зүй, эмоци Хүй нэгдлийн үеийнх дээр, сэтгэлгээ нь дундад зууны үед үлдчихсэн

Намайг ЗХ-ний Ерөнхий командлагчаар ажиллах үед 10 гаруй хууль шинээр батлагдсан

Хүн өсөж, урам авдаг газар руугаа тэмүүлдэг. Монголын арми залуучуудын урам зориг авдаг газар уу, зугтдаг газар уу гэдгийг харах хэрэгтэй

Цэрэг амиа алдаж байгаа нь маш том дохио. Хэрвээ Монголын арми Украиных шиг туршилтад орвол яах вэ

Цэргийн ангиуд үүд хаалгаа нээлттэй болгох хэрэгтэй. Иргэд орж дасгал хийчхээд, гал тогоонд нь хоолоо идээд гарахаас шинэчлэл эхэлнэ

Цэргийн анги хэдэн хүүхэд татаад дарга, офицерууд нь тэдэнд стрессээ тайлдаг хэлбэрээр Монголын арми явж болохгүй

Зарим цэргүүд ар гэртээ АЖЛЫН ХУВЦАС захиад сууж байдаг. Үүнийг сонсоод, элэг зүрх эмтрэх шиг болдог

Заавал залуу хүн бүр нэг жил цэрэгт очиж дэглүүлдэг биш, 30 наснаас өмнө албаа хаадаг байдал руу шилжчихье л дээ

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2 жил өмнө

    Монгол улс , монгол иргэдийг ямар аймаар доромжилж байнаа . Өөрөө улс төрд байхдаа МОНГОЛ улсыг хэний хүсэлтээр " сэтгэл зүй , эмоци хүй нэгдэлийн үеийнх дээр , сэтгэлгээ нь дундад зууны үеийнх дээр үлдэчихсэн " . Ингэж үлдээжчихээд хэдүүлэхнээ МОНГОЛ улсын байгалын баялагаар тансаг амьдрах зорилого туршилагыг гадныхнаар заалагаад 8 жил удирдсан юм бишүү . Хаан ч дэлхий дээр зүгээр гудамжинд явж байгаа хүн цэргийн ангиар орж бэлтгэл хийчэхээд хоол идчихээд гардаг улс байна нэрлээрээ . Онцлох ишилэлүүд нь яг эмчилгээ тэжээлийн цэг рүү явах дөхсөн малаас дор юм шиг санагдлаа .

  • З
    Зочин2 жил өмнө

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин2 жил өмнө

    8 жил төр толгойлохдоо ард иргэдэд хэрэгтэй юу хийв гэдгээ бодсон уу.Нөгөө эрх чөлөө гэгчийг ярьснаар хулгай худал ахас эхэсээ үр ачаа хүндлэх монгол жудаг ёс зүй бүрэн алдагдаж бузар булайгийн үүр уурхай болоод байхад та олон долоон юм яриад хэрэг байна уу. Эрдэнэт Дархан Бага нуур Оюутолгой Таван толгой гээд өөртөө холбоотой луйвар хулгайн талаар нөгөө байн байн хэлдэг шигээ Шударга рариулт өгөөч

  • З
    Зочин2 жил өмнө

    hovdiin hogiin hulgaich aluurchin zorigiin alsaniihaa tuluusuu tulnu

  • З
    Зочин2 жил өмнө

    тарвага ингэж хошгироод, хошгируулаад яах вэ? ерөнхийлөгч байсан хүн өөрчлөх боломж байсан л байх

  • З
    зочин2 жил өмнө

    ерөнхий командлагчаар ажиллахдаа өөрчлөх байж дээ