АИ-92 шатахууны 23, ДТ-ний 19 хоногийн нөөцтэй байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:benzin 0927/243294629_401320554708923_5503040042963633160_n.jpg

Улсын хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар нийт 84,085 тонн шатахууны үлдэгдэлтэй байна. Үүнээс А-80 автобензин 2,365 тонн, АИ-92 автобензин 28,168 тонн, АИ-95 автобензин 5,467 тонн, Дизель түлш 42,699 тонн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 14 хоног, АИ-92 автобензин 23 хоног, АИ-95 автобензин 27 хоног, Дизель түлш 19 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй.

Бүсээр нь авч үзвэл, Баруун бүс 6,593 тонн, Хангайн бүс 4,178 тонн, Төвийн бүс 13,794 тонн, Зүүн бүс 3,476 тонн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байгааг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.