ШИНЭ ЖИЛ: Т.Бархүү, О.Тэмүүжин нар 5 саяар хөтөлж, Ука 4 саяар дуулна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 6 сек
40
legacy:shine jil/370310332_1023885828945248_3142192688955049688_n.jpg

Шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орж, ресторануудын захиалга дүүрсэн байна. Түүнчлэн шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулагчдын “толгойны өвчин” бол хөтлөгч, дуучид олох явдал. Тэгвэл хөтлөгч, дуучдын ч захиалга дүүрчээ. Тэд ямар үнэ ханш тогтоогоод байна вэ. Тухайлбал,

“Поп дива” МУГЖ, Дуучин Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа нар тус бүр хоёр дууг 5 сая төгрөгөөр дуулах бол "Киви"-ийн Ука 4 саяар дуулахаар үнэ тогтоожээ.

Seryoja буюу дуучин Ц.Мөнхбаяр хоёр дууг 4 сая төгрөгөөр дуулж буй гэнэ. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй ижил дүн юм байна.

Seryoja 4 саяар дуулна

legacy:shine jil/371096400_661238849526018_349347761306357046_n.jpg

Хамтын уран бүтээлчид болох С.Зоригт, А.Хишигдалай нар гурван дууг 4 саяар дуулах юм байна.

Зоригт&Хишигдалай 3 дууг 4 саяар дуулна

legacy:shine jil/370318578_1438786086669417_2273005179795733275_n.jpg

Харин шинэ жилийн баяраа дурсамж дүүрэн тэмдэглэх хүмүүст уйдахааргүй эрч хүчтэй, цоглог хөтлөгч хэрэгтэй болдог билээ. Тэгвэл Жүжигчин Т.Бархүү, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин нар тус бүр 5 сая, “Х-Түц”-ийн Баясаа&Зоригоо нар мөн 5 сая төгрөгөөр хөтлөлт хийх аж.

Т.Бархүү, "Эмоци" Тэмка нар тус бүр 5 саяар шинэ жил хөтөлнө

legacy:shine jil/370072509_322083567257797_5966609130793660865_n.jpg legacy:shine jil/371476680_367412658998571_2048327593508454159_n.jpg

Зоригоо&Баясаа 5 сая

legacy:shine jil/370270197_3929420547284857_6499608506397218372_n.jpg

Түүнчлэн, Ө.Цолмонбаяр /Цоомоо/, Э.Ууганбаяр /Ууганаа/ тус бүр 6 саяар үнэлсэн бол “Яг түүн шиг”, “Аяыг таа” гэх мэт шоугаараа олонд танигдсан хөтлөгч Б.Болд 4 саяар хөтлөлт хийхээр үнээ тогтоосон байна. Үүнээс гадна хамгийн хямд хөтлөгч 2-2.5 саяын үнэтэй байгаа гэнэ.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочид

    Б.Сарантуяа, Т.Ариунаа нар нь гавьяат болохоор 2дууг 100.000төг бусад дуучид нь ямар их мөнгөөр дуулдаг юм. Хөтлөгч гэж Гүрбазар гуай шиг хөтөлдөг бол өөр хэрэг. Гэтэл Бархүү, Тэмүүжин нар юу хөтөлж чадах юм бэ, ичмээр юм. Манай Гүрбазар гуай шиг болчоод тэгж ярьж бай. Боль боль ёстой хайран мөнгө!!!

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • Ш
    Шинэ жил

    Бархүү мэтийг харахаар цаанаа нэг худлаа орилсон чарласан салбагнаад жүжиглээд ч байгаа хөтлөөд байгаагаа өөрсдөө ч мэдэхгүй баахан биeэ үнэлээд та нар Гүрбазар гуай Монголын үндэсний ТВ Ганбаатар нарыг харчихаад өөрсдийгөө хар тэдэнд 5 сая өгснөөс зам цэвэрлэдэг хүмүүст дулаан аваад өгчих ганц сая болно

  • З
    Зоригт

    Боль боль хайран мөнгө. Шинэ жилээ зүгээр гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэвэл зохилтой.